Осло — Скандинавын хойгийн Норвегийн Хант Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот юм. 1624 оноос өмнө викингуудын нийслэл Викия (Vichia), 1624-1877 онуудад Христиания (норв. Christiania), 1877-1925 онд Кристиания (норв. Kristiania) гэдэг байжээ.
Осло хотын хүн ам
19-р зуунаас эхлэн хотыг Баруун (Vestkanten) ба Зүүн хэсэгт (Ostkanten) хувааж эхэлсэн байна. Баруун хэсэгт Осло хотын хамгийн ойрын зах болох Берум хүртэлх уудам газар байшинд амьдардаг Норвеги үндсэн угсаатнууд болон барууны орнуудаас цагаачилж ирсэн оршин суугчид амьдардаг байна. Амьжиргааны түвшинг тус улсын хамгийн өндөрт тооцдог бөгөөд дундаж орлого нь улсын дунджаас бараг хоёр дахин их байна. Баруун хэсгийн хүн ам нь 2009 оны байдлаар 196 мянга байжээ.
Зүүн хэсэгт 360,000 орчим хүн амьдардаг бөгөөд үүний 65-80% нь эхний болон хоёр дахь үеийн цагаачид эзэлдэг байна. Хотын зүүн хэсэгт 1985-1995 онд Хойд болон Зүүн Африк, түүнчлэн Төв Азиас цагаачилж ирсэн оршин суугчид блок хэлбэрийн олон давхар барилгуудад амьдардаг ажээ.
2021 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Осло хотод 697,010 хүн амьдарч байна.
Хотын тээвэр
Осло хотын нийтийн тээвэр: трамвай шугам, метро (T-bane), хотын галт тэрэг, шугамын автобус зэрэг юм. Мөн хотын тээвэрт хотод харьяалагддаг арлууд хоорондын усан тээвэр байдаг. Тус хотод нийтийн эзэмшлийн хот доторх дугуй түрээслэх сүлжээ бий. 105 буудалтай Европ болон дэлхийн хагас сая хүн амтай хотод хамгийн томд тооцогддог метро байдаг байна.
Осло хот 3 нисэх буудалтай ажээ.
Боловсрол
Осло бол тус улсын хамгийн чухал боловсрол, шинжлэх ухааны төв юм. Тус улсын нийт дээд боловсролтой хүмүүсийн тал орчим хувь нь Ослод амьдардаг бөгөөд энэ нь боловсролын түвшингээр Европт гуравдугаарт ордог байна.
Нийслэлд 73 мянга гаруй оюутан суралцдаг ажээ. Осло хот дахь томоохон дээд сургуулиуд:
- Ослогийн их сургууль
- Ослогийн Үндэсний урлагийн академи
- Норвегийн хөгжмийн сургууль
- Норвегийн малын эмч нарын сургууль
- Норвегийн менежментийн сургууль
- Осло, Акерсхусын их сургуулийн коллеж
Спорт
Осло хотод өвлийн спортын томоохон тэмцээнүүдийг удаа дараа зохион байгуулж ирсэн. 1952 онд Өвлийн Олимпын наадам энд болсон. Наадмын гол талбай нь Бислетт цэнгэлдэх хүрээлэн байв.
21-р зууны эхээр хуучин цэнгэлдэхийн оронд ижил нэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэн баригдаж, хөлбөмбөг, регбигийн тэмцээн, хөнгөн атлетикийн тэмцээн зохион байгуулдаг.
Осло хотын Холменколлен дүүрэгт цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1930, 1966, 1982, 2011 онуудад зохион байгуулж байжээ. Осло нь биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг таван удаа (1986, 1990, 1999, 2002, 2016) зохион байгуулсан. 1999 онд хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн тус хотод болсон.
Зураг




Уур амьсгал
| Цаг уурын мэдээлэл: Осло (Блиндерн) 1991–2020 (94 м, туйлын үе 1937-одоо) | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 12.5 (54.5) |
13.8 (56.8) |
21.5 (70.7) |
25.4 (77.7) |
31.1 (88.0) |
33.7 (92.7) |
34.6 (94.3) |
34.2 (93.6) |
27.2 (81.0) |
21.0 (69.8) |
16.1 (61.0) |
12.6 (54.7) |
34.6 (94.3) |
| Дундаж макс. °C (°F) | 6.4 (43.5) |
7.7 (45.9) |
13.1 (55.6) |
18.6 (65.5) |
24.6 (76.3) |
26.9 (80.4) |
28.5 (83.3) |
26.7 (80.1) |
21.9 (71.4) |
15.6 (60.1) |
10.6 (51.1) |
7.3 (45.1) |
29.6 (85.3) |
| Дундаж дээд °C (°F) | 0.1 (32.2) |
1.1 (34.0) |
5.3 (41.5) |
11.0 (51.8) |
16.7 (62.1) |
20.4 (68.7) |
22.7 (72.9) |
21.3 (70.3) |
16.4 (61.5) |
9.6 (49.3) |
4.4 (39.9) |
0.9 (33.6) |
10.8 (51.4) |
| Өдрийн дундаж °C (°F) | −2.3 (27.9) |
−1.9 (28.6) |
1.3 (34.3) |
6.2 (43.2) |
11.4 (52.5) |
15.3 (59.5) |
17.6 (63.7) |
16.5 (61.7) |
12.1 (53.8) |
6.5 (43.7) |
2.1 (35.8) |
−1.4 (29.5) |
7.0 (44.6) |
| Дундаж доод °C (°F) | −4.7 (23.5) |
−4.7 (23.5) |
−2.1 (28.2) |
2.1 (35.8) |
6.8 (44.2) |
10.8 (51.4) |
13.4 (56.1) |
12.5 (54.5) |
8.6 (47.5) |
3.8 (38.8) |
-0.0 (32.0) |
−3.7 (25.3) |
3.6 (38.5) |
| Дундаж мин. °C (°F) | −13.8 (7.2) |
−13.3 (8.1) |
−9.3 (15.3) |
−3.5 (25.7) |
0.7 (33.3) |
6.0 (42.8) |
9.0 (48.2) |
7.2 (45.0) |
2.5 (36.5) |
−2.6 (27.3) |
−6.9 (19.6) |
−11.9 (10.6) |
−15.9 (3.4) |
| Мин. температур °C (°F) | −26.0 (−14.8) |
−24.9 (−12.8) |
−21.3 (−6.3) |
−14.9 (5.2) |
−3.4 (25.9) |
1.4 (34.5) |
3.7 (38.7) |
3.7 (38.7) |
−3.3 (26.1) |
−8.0 (17.6) |
−16.0 (3.2) |
−20.8 (−5.4) |
−26.0 (−14.8) |
| Дундаж хур тунадас см (инч) | 57.9 (2.28) |
44.6 (1.76) |
41.4 (1.63) |
48.3 (1.90) |
60.1 (2.37) |
79.7 (3.14) |
86.7 (3.41) |
102.7 (4.04) |
82.2 (3.24) |
93.4 (3.68) |
84.6 (3.33) |
53.6 (2.11) |
835.2 (32.89) |
| Дундаж цас см (инч) | 44 (17) |
36 (14) |
30 (12) |
3 (1.2) |
0.3 (0.1) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.3 (0.1) |
8 (3.1) |
17 (6.7) |
138.6 (54.2) |
| Дундаж хур тунадастай өдрүүд | 10.1 | 8.0 | 7.3 | 7.9 | 9.1 | 10.0 | 11.2 | 11.3 | 9.2 | 10.6 | 11.2 | 10.0 | 115.9 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 83.3 | 79.2 | 70.4 | 64.7 | 61.8 | 63.8 | 68.1 | 71.8 | 75.6 | 80.1 | 83.7 | 84.7 | 73.9 |
| Сарын дундаж нартай цаг | 46.8 | 77.4 | 143.5 | 181.6 | 250.8 | 240.8 | 242.8 | 208.0 | 154.1 | 93.6 | 51.0 | 34.2 | 1,724.6 |
| Percentage possible sunshine | 22 | 30 | 39 | 42 | 47 | 43 | 44 | 43 | 40 | 30 | 22 | 18 | 35 |
| Дундаж хэт ягаан туяаны индекс | 0 | 1 | 1 | 3 | 4 | 5 | 5 | 4 | 3 | 1 | 0 | 0 | 2 |
| Эх сурвалж: Seklima
and Weather Atlas | |||||||||||||
Цахим холбоос
- Албан ёсны цахим хуудас
