factograf
MN
Sign in

Skrillex

Skrillex

Key facts

төрсөн өдөр1988 оны нэгдүгээр сарын 15
мэргэжилдуучин
төрсөн газарЛос-Анжелес
All data from the card 9
Төрсөн нэр
Sonny John Moore
Тайзны нэр
Skrillex (Скриллекс)
Гарал
Лос-Анжелес, Калифорни, Америкийн Нэгдсэн Улс
Хөгжмийн урсгал
Dubstep (дабстэп), electro house (электро-хаус), post-hardcore (пост-хардкор)
Мэргэжил
Хөгжимчин, DJ (Ди-Жэй), хөгжимийн зохиолч, гитарчин, Дуучин
Идэвхтэй
2002 оноос одоог хүртэл
Студи
Atlantic, Big Beat, mau5trap, OWSLA
Хамтардаг уран бүтээлчид
From First to Last, Korn, Kaskade, deadmau5, Diplo 12th Planet, Kill The Noise, Porter Robinson, Zedd, Wolfgang Gartner, Sirah, Penny, Ellie Goulding, Knife Party, Birdy Nam Nam, Monsta, Wale
Цахим хуудас
Албан ёсны цахим хуудас

Сонни Жон Моур (Латинаар: Sonny John Moore, 1988 оны 7 сарын 15-нд төрсөн), — Америкийн Нэгдсэн Улсын Электроник хөгжимийн зохиолч, дуучин-дуу зохиогч, тайзны Skrillex (Скриллекс) нэрээр алдаршсан уран бүтээлч. Өмнөд Лос-Анжелест төрж өссөн, Моур 2004 онд Америкийн post-hardcore (пост-хардкор) From First to Last хамтлагт гоцлох дуучинаар орж студийн 2 цомог гаргажээ. Тэрээр 2007 хамтлагаасаа гарч хувийн кареераа хөөсөн.

Намтар

Скриллексийн амьд тоглолт, 2011 он, Cisco Ottawa Bluesfest.
Скриллексийн амьд тоглолт, 2011 он, Cisco Ottawa Bluesfest.

Хувийн кареер

Хувийн кареераа хөөж From First to Last хамтлагаас гарсныхаа дараах анхныхаа уран бүтээл болох гурван демо (олон нийтэд зориулсан) ("Signal", "Equinox", and "Glow Worm") -г гаргажээ.

2008 онд, Моур Лос-Анжелесийн клабуудад Skrillex (Скриллекс) нэрээрээ тоглолт хийж эхлэв. Үүнээс өмнө тэрээр Twipz (Твифз) нэрээрээ интернэтээр танигдаж амьжсан байжээ. 2010 оны 7 сарын 7-нд анхныхаа богино хэмжээний цомог, My Name is Skrillex-ээ үнэгүй татахаараа гаргажээ.

Моур Их Британий metalcore хамтлаг болох Bring Me the Horizon-ийн гуравдах студийн цомог There Is a Hell, Believe Me I've Seen It. There Is a Heaven, Let's Keep It a Secret дээр ажиллаж, хөтөлбөрийг нь гаргаж мөн аяыг нь бичсэн. Тэр жилийнхээ сүүлээр mau5trap дуу бичлэгийн студид элссэнийхээ дарааханаар үндэстэн дамнасан аялан тоглолт хийж, өөрийн хоёр дахь цомог, Scary Monsters and Nice Sprites-ийг гаргажээ.

2011 онд "First Of The Year" (анхандаа "Equinox" гэж нэрлэгдэж байсан), "Reptile", болон "Cinema", тэр оны 4 сард KoRn хамтлагийн онцгой эрх бүхий "Get Up" дуунуудаа гаргажээ.

Бүтээлүүд

Цомогууд
  • 2010: My Name Is Skrillex
  • 2010: Scary Monsters and Nice Sprites
  • 2011: More Monsters and Sprites
  • 2011: Bangarang
  • 2012: Make It Bun Dem After Hours
From First to Last хамтлагт байхдаа
  • 2004: Dear Diary, My Teen Angst Has a Body Count
  • 2006: Heroine
Sonny нэрээрээ
  • 2009: Gypsyhook EP

Read next

In 56 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article