factograf
MN

Үндэстнүүдийн Лиг

Үндэстнүүдийн Лиг
All data from the card 15
Төв байр
Женев
Албан ёсны хэл
Франц, Англи, Испани хэл
Төрөл
Засгийн газар хоорондын байгууллага
• 1920–1933
Эрик Драммонд
• 1933–1940
Жозеф Авеноль
• 1940–1946
Шон Лестер
• 1919–1923
Жан Монне
• 1923–1933
Жозеф Авеноль
• 1933–1936
Пабло де Аскарате
• 1937–1940
Шон Лестер
• 1940–1946
Фрэнсис Пол Уолтерс
Түүхэн эрин
Дайны хоорондох үе
• Версалийн гэрээ хүчин төгөлдөр болсон
1 сарын 10, 1920
• Анхны уулзалт
1 сарын 16, 1920
• Татан буугдсан
4 сарын 18, 1946

Үндэстнүүдийн Лиг ( (англи. League of Nations, франц. Société des Nations, испани. Sociedad de las Naciones) нь Дэлхийн 1-р дайны сургамжид үндэслэн 1920 онд байгуулагдаж 1946 онд оршин тогтнохоо больсон дэлхийн анхны олон улсын энхтайвны байгууллага. Төв нь Швейцарын Женев хотноо байрлаж байсан.

Үндэстнүүдийн Лигийн түүх

Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Вудроу Уилсоны 14 нөхцөлт энхтайвны зарчимд анхлан дурьдагдаж, Версалийн гэрээний 1-р заалтад үндэслэн Үндэстнүүдийн лигийн дүрмийг баталснаар уг байгууллага байгуулагджээ. Анх 42 гишүүн улстайгаар байгуулагдаж байсан бөгөөд нийтдээ 58 гишүүн улстай болж байсан.

Санаачлагч нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Америкийн Нэгдсэн Улс нь Монрогийн номлолыг дагагч сенатын эсэргүүцлээс болж (Ерөнхийлөгч Уилсон Ардчилсан Намаас нэр дэвшиж сонгогдсон бол сенатад Бүгд Найрамдах Нам олонх байжээ) Үндэстнүүдийн Лигт элсээгүй. Мөн Октябрийн хувьсгалын үр дүнд байгуулагдсан Зөвлөлт Холбоот Улс (1934 онд гишүүнээр элссэн) болон дайнд ялагдсан Герман (1926 онд элссэн) нь анхандаа элсэх асуудал нь зөвшөөрөгдөөгүй байна. Ийнхүү томоохон гүрнүүд оролцоогүйгээс болж уг байгууллагын үндэс суурь нь бат бэх биш болжээ.

1920-иод онд бага зэргийн хямралыг амжилттай зохицуулж ирсэн жишээ байдаг ч дэлхийн хоёрдугаар дайны өмнөх жилүүдэд 1933 онд Япон болон Нацист Герман, 1937 онд Итали улсууд Лигээс гарч, Тэнхлэгийн талын жижиг улсууд ч дагалдан гарснаар томоохон хямралыг зохицуулах чадваргүй байгууллага болон хувирсан. Мөн 1925 онд Коста-Рика улс бүс нутгийн хямралыг зохицуулж чадахгүй байна гэсэн шалтгаанаар, 1926 онд Бразил улс Байнгын зөвлөлд оруулаагүйгээс уг байгууллагын орхин гарчээ.1939 оны 12-р сард хуралдсан байнгын зөвлөлийн хурлаас Финландад халдан довтолсон учраас ЗХУ-ыг Лигээс хөөсөн шийдвэр бөгөөд уг хурал нь Үндэстнүүдийн Лигийн хувьд эцсийнх байлаа. Дэлхийн 2-р дайн эхэлмэгц үндсэндээ уг байгууллага үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд оршин тогтнохоо больсон билээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны дараа 1946 оны 4-р сард 21 дэх удаагийн Ассемблей болж, санал хураалтын үндсэн дээр Үндэстнүүдийн Лигийг тарааж, хөрөнгийг нь НҮБ-д шилжүүлсэн байна. Олон Улсын Шүүх, Олон Улсын Ажилчны Байгууллага зэрэг харьяа байгууллагууд нь НҮБ-ын харьяанд очсон юм.

Бүтэц

  • Ассемблей (Assembly)
  • Байнгын зөвлөл (Council)
  • Нарийн бичгийн дарга нарын газар (Secretariat)
  • Олон улсын ёс зүйн байнгын шүүх (Permanent Court of International Justice)
  • Олон улсын ажилчны байгууллага (International Labour Organisation)

Мөн Мандатын байнгын зөвлөл, Цэргийн асуудал эрхэлсэн байнгын зөвлөл, Зэвсэглэлийг хорогдуулах зөвлөл, Хуульч мэргэжилтнүүдийн зөвлөл зэргээс бүрдэж байв.

Байгуулагдах үедээ Байнгын зөвлөл нь Япон, Франц, Их Британи, Итали гэсэн бүрэлдэхүүнтэй байжээ.

Шийдвэр гаргах дээд эрх мэдэл нь Байнгын зөвлөл бус, Конгресст хамаарагдах бөгөөд, шийдвэр хүчинтэй болохын тулд олонхын санал биш, бүх гишүүдийн зөвшөөрлийг авах ёстой байснаараа өнөөгийн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас ялгаатай байлаа. Түүнчлэн энхийг сахиулагч армигүй байсан тул авах арга хэмжээ нь эдийн засгийн хориг арга хэмжээнээс үл хэтэрч, энэ нь хямралыг зохицуулах хангалттай арга болж чадахгүй байсан юм. Гэвч дэлхийн улс орнууд хамтарч шийдвэр гаргана гэсэн зарчим нь өндрөөр үнэлэгдэх ёстой билээ.

Манжуурын хэрэгтэй холбоотойгоор Японд сануулга өгөх, Этиопт халдан довтолсон учраас Италийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах зэргээр өнөөгийн НҮБ нь Аюулгүй байдлын байнгын зөвлөлийн гишүүн орнуудын оролцсон хямралт байдлын эсрэг юу ч хийж чаддаггүй байдалтай харьцуулахад тун дэвшилттэй талууд ажиглагдаж байлаа.

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Үндэстнүүдийн Лиг – Викимедиа дуу дүрсний сан
  • Үндэстнүүдийн Лигийн дүрэм - Йелийн их сургуулийн хуулийн салбарын вэб

Read next

In 112 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article