factograf
MN

Фижи

Фижи

Key facts

хүн ам926,276
газар нутаг18,274км²
жишээарлын орон, Бүрэн эрхт улс, Нэгдмэл улс
улсФижи
үүсгэн байгуулагдсан1970
All data from the card 35
Нийслэлба томоохон хот
Сува18°10′S 178°27′E / 18.167°S 178.450°E
Албан ёсны хэл
Англи хэл Фижи хэл Хинди
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Ротуман хэл
Угсаатны бүлгүүд (2016)
56.8% Уугуул Фижичүүд37.5% Энэтхэг-Фижичүүд1.2% Ротума4.5% Бусад
Шашин
64.4% Христ 34.6% Методизм 29.8% Бусад урсгал 27.9% Хиндүизм 6.3% Ислам 1.4% Бусад / Шашингүй
Ард түмний нэршил
Фижичүүд
Төр засаг
Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Уильям Катонивере
• Ерөнхий Сайд
Ситивени Рабука
• Ерөнхий шүүгч
Салеси Темо (үүрэг гүйцэтгэгч)
• Шадар сайд нар
Вильяме ГавокаБиман ПрасадМаноа Камикамица
• Парламентын Дарга
Найкама Лалабаву
Хууль тогтоох байгууллага
Парламент
• Тусгаар тогтнол
10 сарын 10, 1970
• Бүгд найрамдах улс
10 сарын 6, 1987
• Нийт
18,274 км2 (7,056 бээр2) (151)
• Усны эзлэх талбай (%)
бага
• 2018 тооцоо
926,276 (161)
• 2017 тооллого
884,887
• Нягтаршил
46.4/км2 (148)
ДНБ (ХАЧП)
2022 тооцоо
• Нийт
▲$12.6 тэрбум (158)
• Нэг хүнд ноогдох
▲$13,944 (102)
ДНБ (нэрлэсэн)
2022 тооцоо
• Нийт
▼$4.85 тэрбум (164)
• Нэг хүнд ноогдох
▼$5,341 (106)
ОТББИ (2013)
36.4дундаж
ХХИ (2021)
▲ 0.730өндөр · 99
Мөнгөний нэгж
Фижи доллар (FJD)
Цагийн бүс
UTC+12 (FJT)
Огнооны формат
өө/сс/жжжж
Жолооны тал
зүүн
Утасны томьёо
+679
ISO 3166 код
FJ
Домэйн нэр
.fj

Фижи Англи: Fiji, (Фижи: Viti; Фижи Хинди: फ़िजी), албан ёсоор Бүгд Найрамдах Фижи Улс (Фижи: Matanitu ko Viti; Фижи Хинди: फ़िजी गणराज्य Fijī Gaṇarājya), нь Өмнөд Номхон далайн Меланезид, Шинэ Зеландын Хойд арлаас зүүн хойш 2000 км зайд орших арлын улс юм. Хамгийн ойрын хөршүүд болох Вануату баруун талд нь, Францын харьяаны Шинэ Каледони баруун өмнө нь, Шинэ Зеландын Кермадек зүүн өмнө нь, Тонга зүүн талд нь, Самоа болон Францын Уоллис ба Футуна зүүн хойно нь, Тувалу хойд талд нь оршдог.

Энэ улсын арлын бүлгийн бүрэлдэхүүнд 332-оос олон арлууд багтдаг, үүний 110 гаруй арал дээр тогтмол хүн суурьшин амьдардаг ба 500 илүү тооны жижиг арлуудтай, ойролцоогоор хуурай газрын нийт хэмжээ нь 18,300 шоо дөрвөлжин километр. Хамгийн алс орших арал нь Ону-и-Лау юм. Вити Леву, Вануа Леву хэмээх үндсэн 2 аралд хүн амын 87% болох 850,000 орчим хүн оршин суудаг. Нийслэл хот Сува нь Вити Леву арал дээр оршино. Нийт Фижичүүдийн 3/4 нь Вити Леву арлын эрэг дагуух Сува, эсвэл Нанди (аялал жуулчлал), Лаутока (чихрийн нишингийн аж үйлдвэр) зэрэг суурингуудад амьдардаг. Харин Вити Левугийн эргээс хол гол хэсэгт хүн ам сийрэг суурьшсан байдаг.

Фижийн арлуудын ихэнх нь 150 сая жилийн өмнөөс эхлэн галт уулуудын идэвхжлийн үр дүнд бий болжээ. Вануа Леву болон Тавеуни арлуудад өнөөг хүртэл геотермал хөдөлгөөн идэвхтэй хэвээр байгаа. Фижи арал дээр МЭӨ хоёр дахь мянганы үеэс эхлэн хүн суурьшсан. 17-18 зуунд Голланд болон Англичууд Фижиг судалж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 1970 он хүртэл титмийн колони байж ирсэн. Дэлхийн 2-р дайны үед мянга мянган Фижичүүд сайн дураар Шинэ Зеланд болон Австралийн армид идэвхийлэн тусалсан юм. Бүгд Найрамдах Фижи Улсын Зэвсэгт Хүчин нь /RFMF/ газар болон усан цэргийн ангитай.

Фижи нь баялаг ой мод, ашигт малтмал болон загасны олборлолтын ачаар Номхон далайн арлууд дундаа хамгийн өндөр хөгжсөн эдийн засагтай улсын нэг юм. Өнөөдөр тус улсын гадаад валютын гол эх үүсвэр нь аялал жуулчлал, мөн элсэн чихрийн экспорт болно. Улсын мөнгөн тэмдэгт нь Фижи доллар.

2006 оны төрийн эргэлтийн дараах цэргийнхний засаглалыг Дээд Шүүхээс хууль бус гэсэн шийдвэр гаргасны дараа Рату Эпели Найлатикау Фижийн ерөнхийлөгч болоод байна. Фижийн орон нутгийн засаг захиргаа болох хот, суурингийн зөвлөлүүд нь Орон Нутгийн Захиргаа, Хот Хөгжүүлэлтийн Яамны дор байдаг.

Read next

In 232 languages

mnаԥсшәаAcèhAfrikaansAlemannischአማርኛPangcaharagonésÆngliscअंगिकाالعربيةالدارجةمصرىঅসমীয়াasturianuKotavaazərbaycancaتۆرکجهбашҡортсаBasa BaližemaitėškaBikol Centralбеларуская (тарашкевіца)беларускаяBetawiбългарскиभोजपुरीBislamaবাংলাབོད་ཡིགবিষ্ণুপ্রিয়া মণিপুরীbrezhonegbosanskiбуряадcatalàChavacano de Zamboanga閩東語 / Mìng-dĕ̤ng-ngṳ̄нохчийнCebuanoTsetsêhestâheseکوردیqırımtatarcačeštinakaszëbscziчӑвашлаCymraegdanskdagbanliDeutschZazakidolnoserbskiKadazandusunडोटेलीދިވެހިބަސްཇོང་ཁΕλληνικάEnglishEsperantoespañoleestieuskaraestremeñuفارسیFulfuldesuomivõroNa Vosa VakavitiføroysktfrançaisarpetanNordfriiskFryskGaeilgeGagauzkriyòl gwiyannenGàidhliggalegoAvañe'ẽगोंयची कोंकणी / Gõychi Konknni𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺GaelgHausa客家語 / Hak-kâ-ngîעבריתहिन्दीFiji HindihrvatskihornjoserbsceKreyòl ayisyenmagyarհայերենԱրեւմտահայերէնinterlinguaJaku IbanBahasa IndonesiaInterlingueIlokanoIdoíslenskaitalianoᐃᓄᒃᑎᑐᑦ / inuktitut日本語PatoisJawaქართულიQaraqalpaqshaKarai-karaiKumoringқазақшаភាសាខ្មែរಕನ್ನಡ한국어къарачай-малкъарکٲشُرkurdîkernowekкыргызчаLatinaLadinoLëtzebuergeschLingua Franca NovaLimburgsLigureLadinlombardລາວlietuviųlatviešuमगहीमैथिलीBasa BanyumasanMalagasyMāoriMinangkabauмакедонскиമലയാളംꯃꯤꯇꯩ ꯂꯣꯟဘာသာမန်मराठीкырык марыBahasa MelayuMaltiမြန်မာဘာသာمازِرونیPlattdüütschनेपालीनेपाल भाषाNederlandsnorsk nynorsknorskNovialNupeDiné bizaadoccitanlivvinkarjalaиронਪੰਜਾਬੀKapampanganPapiamentupolskiPiemontèisپنجابیپښتوportuguêsRuna SimiromânăрусскийIkinyarwandaसंस्कृतम्саха тылаᱥᱟᱱᱛᱟᱲᱤsardusicilianuScotsسنڌيdavvisámegiellaSängösrpskohrvatski / српскохрватскиTaclḥitတႆးසිංහලSimple EnglishslovenčinaslovenščinaGagana SamoaanarâškielâchiShonaSoomaaligashqipсрпски / srpskiSundasvenskaKiswahiliꠍꠤꠟꠐꠤślůnskiSakizayaதமிழ்TayalతెలుగుтоҷикӣไทยTürkmençeTagaloglea faka-Tongatoki ponaTok PisinTürkçeSeediqтатарча / tatarçareo tahitiудмуртئۇيغۇرچە / Uyghurcheукраїнськаاردوoʻzbekcha / ўзбекчаvènetovepsän kel’Tiếng ViệtVolapükWinarayWolof吴语მარგალურიייִדישYorùbáVahcuenghZeêuws文言閩南語 / Bân-lâm-gí粵語中文isiZulu

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article