factograf
MN

Полтава

Полтава

Key facts

хүн ам283,402
газар нутаг103км²
улсУкрайн
далайн түвшнээс дээш132м
аль засаг захиргааны этгээдэд байрладаг болохПолтав муж
All data from the card 15
Улс
Украин
Муж
Полтава муж
Тойрог
Полтава тойрог
Нийгэмлэг
Полтава хотын нийгэмлэг
Байгуулагдсан
8991
Дүүрэг
3 дүүрэг
• Нийт
103 км2 (40 бээр2)
• Нийт
279,593
• Нягтрал
2,700/км2 (7,000/бээр2)
Цагийн бүс
UTC+2 (ДЕЦ)
• Зун (ЗЦ)
UTC+3 (ДЕЗЦ)
Шуудангийн код
36000—36499
Бүсийн дугаар
+380-532(2)
Улсын дугаар
CK, BI
Вэб сайт
rada-poltava.gov.ua/foreign/
1709 оны Полтавын тулалдаанд ялсныг дурсах Алдрын багана
1709 оны Полтавын тулалдаанд ялсныг дурсах Алдрын багана

Полтава (Украин: Полтава) бол Украин улсын төв хэсэг дэх Полтава мужийн засаг захиргааны төв хот юм. 113 км² газар, 30 түмэн хүнтэй.

Газар зүй

Полтава хот Укрaины зүүн төв хэсэгт нийслэл Киевээс зүүншээ 301 км зайнд байна. Днепр хавийн нам доор газарт д.т.д 161 м өндөрт, Ворскла голын эрэгт оршдог бөгөөд 112.52 км² газар нутгийг харьяалдаг. Намхан толгод, хэдэн нуур цөөрөмтэй. Киев, Харьков, Днепропетровскийг холбосон усан замд байрладаг ач тус, үр ашигтай.

Уур амьсгал

Өвөлдөө дунджаар 6.6 °C дулаан, зундаа дунджаар +18.7 °C дулаан байдаг.

Хүн ам

Анх 1897 онд тоолоход Полтавад 54 мянган оршин суугч байсныг яс үндсээр харвал 54% украин, 20% орос, 20% еврей байжээ.

1980-аад онд 300 мянган хүнтэй болсон бөгөөд 2013 онд 296 мянган хүн оршин сууж байлаа. Одоо хүн амын 87 хувийг украинчууд бүрдүүлж байна.

Түүх

1999 онд хотынхоо 1100 жилйин ойг тэмдэглэснийг үзвэл 899 онд суурин үүссэн бөгөөд 1174 оноос бичигт тэмдэглэгджээ. XIV зуунаас Литвын их бэйст улс, 1569 оноос Польшийн мэдэлд орж байв. Украины казак цэрэг нэвтэрч 1667 онд Орос улсад хамаарчээ. 1709 онд энд Оросын мандал, Шведийн буурлыг илтгэсэн байлдаан болж байв. 1775 онд Полтавын сүм ойр хавийн шашны төв болсон.

Оросын эзэнт гүрний дараа Зөвлөлт Холбоот Улс, түүний Зөвлөлт Украины бүрэлдэхүүнд оржээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед 1941 оны 10 сараас 1943 оны 9 сар хүртэл Герман Полтавыг эзэрхийлж байсан.

Украин улс тусгаар тогтноход Полтава бүрэлдэхүүнд нь үлдсэн.

Засаг захиргааны хуваарь

Октябрийн, Киевийн, Лениний гэх гурван дүүрэг (район)-тэй.

Зам тээвэр

Хот дотор автобус, троллейбус, хот хооронд төмөр зам, усан зам, авто зам ашиглана.

М-03 дугаарын олон улсын замаар зүүн зүгт Харьков, баруун зүгт Киев хүрдэг.

Соёл нийгэм

Полтав мужийнхаа боловсролын төв газар бөгөөд 12 их дээд сургууль, 52 дунд сургуультай.

Хотын хөлбөмбөгийн «Ворскла» баг Украины дээд лигт тоглодог.

Цахим холбоос

 Commons: Полтава – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Read next

In 97 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article