Мавритани (Араб: موريتانيا, Mūrītāniyā), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Мавритани Улс нь Өрнөд Африкт орших улс юм. Баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэж, баруун хойд талаараа Баруун Сахартай, зүүн хойд талаараа Алжир, зүүн, зүүн өмнөд талаараа Мали, баруун өмнөд талаараа Сенегалтай хил залгана.
Энэхүү 1,030,700 км² нутаг дэвсгэртэй дэлхий 29-р том оронд 3 сая 69 мянган хүн амьдардаг. Хүн амын олонх нь Мавричууд, зонхилох шашин шүтлэг нь Ислам (Лал). Тус улсын нэр эртний берберийн Мавретан улсаас гаралтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот болох Нуакшот хот Атлантын далайн эрэгт байрладаг.
2008 оны 8 сарын 6-нд тус улсын иргэний засгийн газар генерал Мохамед Улд Абдель Азизийн удирдсан цэргийнхний төрийн эргэлтээр эрх мэдлээ алдсан. Ирэх 6-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд генерал Мохамед Улд Абдель Азиз цэргийн албан тушаалаа өгөөд байгаа.
