factograf
MN

QWERTY

QWERTY

QWERTY нь орчин үед хамгийн өргөн дэлгэрсэн гарын байрлал юм. Уг байрлалын нэр нь дээд мөрний эхний 6 үсгийг зүүнээс баруун тийш уншсан нэр юм: Q-W-E-R-T-Y. QWERTY байрлалыг анх 1873 онд Кристофер Латхэм Шоулз Шоулз ба Глиддений бичгийн машинд зориулж, Висконсин муж улсын Милуоки хотод бий болгосон бөгөөд мөн ондоо Рэмингтон компанид худалдаж, бичгийн машинуудад хэрэглэгдэх болжээ. 1878 онд худалдаанд гарсан Рэмингтон 2 загвар маш амжилттай болсноор уг байрлал нийтэд дэлгэрсэн юм. Тэр нь электрон гарууд бий болох үед аль хэдийн стандарт гэж хэлэгдэхүйц болоод байсан тул сүлжээний нөлөөллийн улмаас өөр хувилбарууд амжилт олохгүй гэдэг үүднээс шууд уламжлагдан хэрэглэгдэж байна.

Эшлэл

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Read next

In 63 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article