PHP нь Script маягийн хэл ба ялангуяа HTML кодчилолд суурилж вэб хөгжүүлэлтэнд хэрэглэгддэг хэл юм. PHP-ийн ихэвчлэн нь вэб сервер дээр суурилагдан ажилладаг бөгөөд сервер дээр хөрвүүлэгдсэний дараа РНР кодоос HTML хуудас бүтээгдэн бидэнд харагддаг. РНР-ийн гайхамшигт чанар бол бүхий л вэб серверүүд ба бараг бүх л үйлдлий систем, платформ дээр ажилладаг. Дэлхий дээр РНР-г ашиглан хийгдсэн 20 сая вэб сайт, РНР-г дэмждэг нэг сая вэб сервер ажиллаж байна.
Түүх
PHP гэдэг нь Personal Home Page гэсэн үгийн товчлол бөгөөд анх 1994 онд Common Gateway Interface binaries бүтээхийн тулд С хэл дээр Rasmus Lerdorf бичсэнээр түүх нь эхэлдэг. Тэрээр анх Perl хэлний script-д багахан өөрчлөлт оруулан өөрийн Personal HomeРage бүтээсэн байна. Энэхүү багажыг анх түүний вэб хуудсанд хичнээн хүн зочилж байгааг тоолон мэдээлэх зорилгоор хэрэглэжээ. Тэрээр эдгээр бинар кодуудаа PHP/FI бүтээх Form Interpreter хэмээн нэрлэж, илүү олон боломжуудаар хангаж өгсөн ба Өгөгдлийн сантай харьцах, динамик вэбийг бүтээх боломжтой болсон байна. Ингээд 1995 оны 6 сарын 8-д Lerdorf РНР-ийн release хувилбарыг олон нийтэд дэлгэн тависанаар РНР-ийн хөгжил эрчээ авчээ. Энэ release хувилбар нь РНР 2 нэртэй байсан ба өнөөгийн РНР-ийн үндсэн функцуудийг агуулж байжээ. Түүнд Perl-тэй адил төстэй хувьсагчууд, form handling ба HTML-тэй хамтран хэрэглэгдэх боломж байв. Бичиглэл(syntax) нь Perl-тэй төстэй талууд нэлээд байсан ч түүнийг бодвол хязгаарлагдмал, энгийн, илүү болхи байсан юм.
Хөгжүүлэгдсэн түүх
| Өнгө | Утга |
|---|---|
| Улаан | Хөгжүүлэлт зогссон |
| Шар | Хамгаалалтын шинэчлэл |
| Green | Алдаа болон хамгаалалтын шинэчлэл |
| Blue | Шинэ боломжууд |
| Хувилбар | Хөгжүүлж эхэлсэн огноо | Хэдий хүртэл | Тэмдэглэл |
|---|---|---|---|
| 1.0 | 1995-06-08 | PHP нэрийг хамгийн анх хэрэглэсэн. | |
| 2.0 | 1997-11-01 | ||
| 3.0 | 1998-06-06 | 2000-10-20 | Энэ хувилбараас эхэл нэг биш олон хүн хөгжүүлж эхэлсэн. |
| 4.0 | 2000-05-22 | 2001-01-23 | |
| 4.1 | 2001-12-10 | 2002-03-12 | ($_GET, $_POST, $_SESSION, etc.) хувьсагчуудыг танилцуулж эхэлсэн.
|
| 4.2 | 2002-04-22 | 2002-09-06 | |
| 4.3 | 2002-12-27 | 2005-03-31 | |
| 4.4 | 2005-07-11 | 2008-08-07 | phpize болон php-config скриптыг нэмж өгсөн.
|
| 5.0 | 2004-07-13 | 2005-09-05 | Zend Engine II -т шинэ обьектуудыг нэмж өгсөн. |
| 5.1 | 2005-11-24 | 2006-08-24 | |
| 5.2 | 2006-11-02 | 2011-01-06 | |
| 5.3 | 2009-08-14 | 2014-08-14 | |
| 5.4 | 2012-05-01 | 2015-09-03 | |
| 5.5 | 2013-06-20 | 2016-06-20 | Generators, Zend Optimizer+ |
| 5.6 | 2014-08-28 | 2018-12-31 | |
| 7.0 | 2015-12-03 | 2018-12-03 |
Бичиглэл
Энэ хэл нь бичиглэлийн хувьд HTML блокууд дотор PHP-гийн <?php ?> эхлэл, төгсгөл блокуудыг нэмээд дотор нь кодоо бичнэ. Хуудас нь.htm биш.php өргөтгөлтэй байна. Одоогийн PHP хэл нь обьект хандлагат парадигмтэй. Жишээ нь:
<html> <head> <meta http-equiv="content-type" content="text/html; charset=utf-8"> </head> <body> <span>Би бол статик текст.</span> <?php $x=5; print("Би бол PHP-ээр үүссэн динамик текст. x хувьсагчийн утга=%d",$x); ?> </body> </html>
