I Пётр буюу Пётр Алексеевич Романов (1672 оны 5 сарын 30 - 1725 оны 1 сарын 28) нь Романов удмын хаан, мөн Оросын анхны эзэн хаан юм.
Бага наснаасаа шинжлэх ухаан, гадаадын амьдралын хэв маягийг сонирхож байсан Петр Оросын хаадын дотроос Баруун Европын орнуудаар урт удаан аялал хийсэн анхны хүн байв. Эндээс буцаж ирээд 1698 онд Пётр Оросын төр, нийгмийн дэг журамд томоохон хэмжээний шинэчлэлийг эхлүүлсэн байна. Петрийн ололт амжилтуудын нэг нь Умардын дайнд ялалт байгуулсны дараа Оросын нутаг дэвсгэрийг Балтийн бүс нутагт өргөжүүлсэн нь түүнд 1721 онд Оросын эзэн хааны цолыг хүлээн авах боломжийг олгосон юм.
