factograf
MN

GS25

GS25
Лого
Лого

GS25 (Монгол: ЖИ ЭС ХОРИН ТАВ)  нь Солонгос улсад 15000 орчим салбартай, Вьетнам улсад 100 салбартай конвиниенс дэлгүүрийн сүлжээ.

GS25 гэх нэр нь хоногийн 24 цагийн 25 цагт нь буюу нэг илүү цаг байгаа мэт хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэхийг зорьдог гэсэн утгыг илэрхийлдэг.

Түүх

GS25 нь анх 1990 онд “LG25” хэмээх нэрээр Сөүлийн Донгдаемун-гу хотод анхны дэлгүүрээ нээж байжээ. Харин 2005 онд “GS Group” нь “LG корпораци”-аас салж, “LG25” хэмээх нэрийг GS25 болгон өөрчилсөн түүхтэй. GS25 гэх шинэ нэртэй болсноос хойш анх удаа буюу 2019 оны 3-р сард брэндийн дүр төрхөө шинэчилж “Lifestyle Platform” гэсэн шинэ уриан дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй.

Монгол Улс дахь үйл ажиллагаа

2020 оны 9 сарын 8-ны өдөр Шунхлай групп, АПУ болон БНСУ-ын GS Retail компанитай хамтарсан компани байгуулан GS25 сүлжээг Монголд нээж ажиллуулах гэрээг үзэглэв.

2021 оны 5 сарын 18-ны өдөр “премиум” зэрэглэлийн гурван салбарыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод албан ёсоор  нээн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Цар тахлын үетэй холбоотойгоор технологийн шийдэл, шууд дамжуулалт зэрэг аргуудыг хослуулан нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан.

Бүтээгдэхүүн

GS25 Монгол нь одоогоор нийт 5000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг салбар дэлгүүрээрээ дамжуулан хүргэдэг. CAFE25, Chicken25, болон YouUS, Real Price брэндийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны зөвшөөрөлтэй худалдаалдаг. Үүний сацуу дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй хамтран ажилладаг.

Read next

In 10 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article