factograf
MN
Sign in

Billboard 200

Billboard 200

«Биллбоард-200» (Billboard 200) — Америкийн Биллбоард сэтгүүлээс долоо хоног бүр гаргадаг шилдэг цомгийн жагсаалт юм.

Өмнөх долоо хоногийн Даваа гарагаас Ням гараг хүртэл хугацаагаар таслан гаргадаг байснаа 2015 оны 7-р сараас хойш Баасан гарагаас Пүрэв гарагийн мөчлөгтэй болжээ. Өмнө нь Мягмар гарагт, одоо Бямба гарагт олон нийтэд зарлагддаг болсон.

Тухайн хугацаанд Америк улсад биет цомог болон тоон цомгоор хамгийн их борлогдсон бүтэн цомог, тал цомгийг шалгаруулдаг.

Бүх цаг үеийн шилдэг

2015 онд Биллбоард сэтгүүл 1963-2015 оны хоорондох буюу бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалт хэвлэжээ. Үүнд:

Шилдэг арван цомог

Дэс Цомог Он Дуучин Тэргүүлсэн хугацаа
1 21 2011 Адель 24 долоо хоног
2 The Sound of Music 1965 киноны дуу 2 долоо хоног
3 Thriller 1983 Майкл Жексон 37 долоо хоног
4 Fearless 2008 Тэйлор Свифт 11 долоо хоног
5 Born in the U.S.A. 1984 Брюс Спрингстин 7 долоо хоног
6 Ropin' the Wind 1991 Гарт Брүкс 18 долоо хоног
7 Jagged Little Pill 1995 Аланис Мориссетт 12 долоо хоног
8 Doctor Zhivago 1966 киноны дуу 1 долоо хоног
9 All the Right Reasons 2005 Nickelback 1 долоо хоног
10 Tapestry 1971 Кэрол Кинг 15 долоо хоног

Шилдэг арван уран бүтээлч

Дэс Дуучин
1 The Beatles
2 The Rolling Stones
3 Барбра Стрейсанд
4 Гарт Брукс
5 Элтон Жон
6 Мариан Кери
7 Херб Алберт
8 Тэйлор Свифт
9 Chicago
10 Майкл Жексон

Read next

In 63 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article