factograf
MN

Мазерати

Мазерати

Key facts

үүсгэн байгуулагдсан1914 оны арван хоёрдугаар сарын 1
жишээбизнес
улсИтали
All data from the card 8
Эрх зүйн хэлбэр
Хувьцаат Компани
Үүсгэн байгуулагдсан
1914 он
Төв байр
Модена, Итали
Удирдлага
Давиде Грассо, CEO
Ажилчид
1100 (2013 он)
Эргэлтийн хөрөнгө
4,06 тэрб. EUR (2017 он)
Салбар
Автомашин үйлдвэрлэл
Цахим хуудас
www.maserati.com

Мазерати нь Италийн Модена хотод төвтэй автомашин үйлдвэрлэгч юм. Тус аж ахуйн нэгж нь 1914 онд Болоньяд байгуулагджээ. Компанийн маркийн тэмдэг нь гурван сэрээ.

1950-иад онд Мазерати нь автомашины уралдаанд нэлээд амжилт гаргасны дотор 1957 оны Формула 1 уралдаанд Хуан Мануэль Фанжиог нисгэгчээр авч оролцон автомашины дэлхийн аварга болж байв. Мазерати нь угтаа Ферраритай өрсөлдөгчийн харьцаатай боловч 1997 оноос 2005 оныг хүртэл Фиат Крайслер Автомобайлс (ФКА) концерн доторх Ферраригийн охин компани болж үйл ажиллагаагаа явуулж байв. ПСА ба ФКА нэгдэн, Стеллантис концерныг шинээр байгуулсны дараа Мазерати нь тус концерны нэгэн марк болж байна.

Түүх

Гэр бүлийн компани

1914 оны арванхоёрдугаар сарын 1-нд Болоньяд «Алфиери Мазерати Хувьцаат Компани» (Società Anonima Officine Alfieri Maserati) нэртэйгээр анх гэр бүлийн компани болон байгуулагдав. Компанийг нь үүсгэн байгуулагч нь Алфиери Мазерати бөгөөд сүүлд түүний гурван төрсөн дүү бас нэмэгдсэн байдаг.

Карло (1881–1910), Биндо (1883–1980), Алфиери (1887–1932) Марио (1890–1981), Этторе (1894–1990), Эрнесто Мазерати (1898–1975) нь бүгд Ломбард мужийн Вогера хотод төржээ. Тэдний эцэг нь төмөр замын инженер мэргэжилтэй нэгэн байв. Зураач мэргэжилтэй Марио Мазератиг эс тооцвол ах дүү Мазерати бүгд техникт сонирхолтой болж өсцгөөв.

1898 онд Карло Мазерати анхныхаа мотоциклийг зохион бүтээсэн ба түүгээрээ тэр хэд хэдэн уралдаанд оролцсон байна. XX зууны эхээр тэр Фиатад туршилт ба уралдааны автомашины жолоочоор ажиллах болсон ба энэ үеэрээ тэр хааяа хааяа Винченцо Ланчатай бас хамтран ажиллаж байжээ. Карло 1903 онд Изотта Фраскинид, 1907 онд Бианкид, 1909 онд Юниор автомашины үйлдвэр зэрэгт ажиллаж байв. 1910 онд Карло Мазерати сүрьеэ өвчний улмаас нас нөгчив.

Алфиери ба Биндо Мазерати хоёр ахыгаа даган 1903 онд Изотта Фраскинид ажилд оржээ. Тэд 1910 онд Аргентин дахь Изоттагийн салбарт ажиллахаар Миланы автомашин үйлдвэрлэгчээс томилолт аван явсан байна. Алфиери Буэнос-Айрест байхдаа Изоттагийн техникийг ашиглан нэгэн уралдааны тэрэг зохион бүтээж, түүнээ өөрөө унан уралдаж байсан ба 1914 онд ах дүүс буцаад Италидаа ирцгээв.

Алфиери Мазерати 1914 оны арванхоёрдугаар сарын 1-нд Болонья хотод өөрийн компаниа үүсгэн байгуулсан ба энэ компанидаа Изотта Фраскинийн автомашиныг уралдааны зориулалттай болгон өөрчлөх ёстой байжээ. Итали дэлхийн нэгдүгээр дайнд орсноор түүний засварын цехийн ажил үндсэндээ зогссон байдаг. Дайны үеэр Алфиери очлуурыг хөгжүүлэх ажил хийсэн бол түүний дүү Эрнесто нь ахыгаа цехтэй болоход нь тусалж байгаад, дайны дундуурх үеэр Франко Тозид зориулан нисэх онгоцны хөдөлгүүрийн зохион бүтээгчээр ажиллав.

Зургийн цомог

«Мазерати А6», 1947 он
«Мазерати А6», 1947 он
«Мазерати 3500 GT», 1960 он
«Мазерати 3500 GT», 1960 он
«Мазерати Гран Турисмо», 2007 он
«Мазерати Гран Турисмо», 2007 он
«Мазерати MC20», 2020 оноос хойш
«Мазерати MC20», 2020 оноос хойш
4 images

Цахим холбоос

 Commons: Мазерати – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • Мазерати дэлхий даяар

Read next

In 61 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article