Лорд Хау (Англи: Lord Howe Island) нь Австралийн эх газрын зүүн эргээс дорно зүгт 600 км зайд орших Номхон далайн жижиг арал юм. Уг арлыг 1788 онд Хенри Лижбирд Болл нээсэн бөгөөд ялтангуудыг цөлөх газруудын нэг болжээ. Өмнө нь огт хүн ирж байгаагүй бөгөөд Полинезийн аль ч арлынхан мэддэггүй байжээ. Арлын ойролцоох галт уулын үлдэгдэл хадыг анх нээсэн Боллын нэрээр буюу Боллын пирамид хэмээн нэрлэх болжээ. Харин арлыг анхны амбан захирагчийнх нь нэрээр нэрлэжээ. Лорд Хау арал хавирган сар хэлбэртэй, ойролцоогоор 10 км урт, 2 км өргөнтэй. 7 сая жилийн өмнө унтарсан асар том галт уулын тогооны амсар нь өнөөгийн Хау арал гэж үздэг. Амьтан, ургамлын аймгийн хувьд Австрали, Шинэ Гвиней, Шинэ Каледонтой төстэй нэг бүлэгт хамаарах бөгөөд халуун орны ширэнгэ ой бүрхсэн байдаг. Мөн зөвхөн уг арал ургах Хау дал мод ургадаг. Амьтан ургамлын гайхалтай өвөрмөц онцлогийг нь харгалзан үзэж, 1982 онд ЮНЕСКО дэлхийн өвүүдийн тоонд багтаажээ.
Лорд Хау арал

Key facts
хүн ам445
газар нутаг14.6км²
жишээАрал
улсАвстрали
далайн түвшнээс дээш59м
аль засаг захиргааны этгээдэд байрладаг болохШинэ Өмнөд Вэльс
All data from the card 18
- Байршил
- Тасманы тэнгис
- Солбицол
- 31°33′15″S 159°05′06″E / 31.55417°S 159.08500°E
- Нийт арлын тоо
- 28
- Томоохон арлууд
- Лорд Хау арал, Адмиралтийн Групп, Рэббит арал, Хонь шувууны арлууд, ба Болс-Пирамид
- Хамгийн өндөр цэгийн өндөр
- 875 м (2871 фут)
- Хамгийн өндөр цэг
- Гувер уул
- Захиргааны хэлтэс
- Шинэ Өмнөд Уэльсийн нэгтгээгүй нутаг дэвсгэрЛорд Хоу арлын зөвлөл захирдаг
- Хүн ам
- 445 Ямар ч үед жуулчдын тоо 400-ээр хязгаарлагддаг. (2021 оны тооллого)
- Нягтшил
- 30.58/км2 (79.2/миль2)
- Цагийн бүс
- LHST (UTC+10:30)
- • Зуны (DST)
- LHDT (UTC+11:00)
- Шуудангийн код
- 2898
- Албан нэр
- Лорд Хау арлын бүлэг
- Төрөл
- Байгалийн
- Шалгуур
- vii, x
- Бүртгэгдсэн
- 1982 (6-р чуулган)
- Эшлэл ду.
- 186
- Бүс нутаг
- Ази-Номхон далай
Read next
In 70 languages
mnAfrikaansالعربيةمصرىazərbaycancaBasa Baliбеларуская (тарашкевіца)беларускаябългарскиবাংলাbrezhonegcatalàCebuanočeštinaCymraegdanskDeutschΕλληνικάEnglishEsperantoespañoleuskaraفارسیsuomifrançaisNordfriiskFryskgalegoעבריתhrvatskimagyarԱրեւմտահայերէնBahasa Indonesiaitaliano日本語ქართული한국어RipoarischкыргызчаlietuviųlatviešuMāoriമലയാളംкырык марыBahasa MelayuMaltiမြန်မာဘာသာPlattdüütschनेपालीNederlandsnorsk nynorsknorskpolskiportuguêsromânăрусскийsrpskohrvatski / српскохрватскиSimple Englishslovenščinaсрпски / srpskisvenskaதமிழ்ไทยTürkçeукраїнськаTiếng ViệtWinaray吴语粵語中文
Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article